Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2023-2024 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

Шинэчлэгдсэн: 2024-04-27 11:40:40

Дорноговь аймгийн 2023 оны зуншлагын байдал

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу бэлчээрийн төлөв байдлын, ургац тодорхойлох ажлыг Дорноговь аймгийн 14 сумын 54 багийн 72 бэлчээрийн төлөв байдлын ажиглалтын цэгүүдэд 2023 оны 08 дугаар сарын 10-наас 20-ны хооронд хийж гүйцэтгэлээ.

Дорноговь аймгийн хэмжээнд 2023-2024 онд 2.706.795 мянган толгой мал өвөлжих төлөвтэй байгаа бөгөөд 8 дугаар сарын 20-ны байдлаар бэлчээрийн ургац      0.0 – 4.1 ц/га байна. Аймгийн нийт нутгийн 20 хувь нь зуншлага сайн, 35 хувь нь зуншлага хэвийн, 45 хувь нь зуншлага муу байна.

                                                                                               

Дорноговь аймгийн 2023-2024 оны өвөл-хаврын

бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн

Ус цаг уур, орчны  судалгаа, мэдээллийн  хүрээлэнд 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн  хэмжээ, бэлчээр  ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
12.5% - 10 хүртлэх хувь (бэлчээрийн нөөцтэй)

29.3% - 30 хувь (бэлчээр хүрэлцээтэй)

40.8% - 40 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)

9.3 %  - 10 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)

8.2 %  - 10 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.

Өөрөөр хэлбэл өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 40 хувьд хүрэлцээтэй байхаар, харин 60 хувьд хэтэрч гарлаа.

Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумдад Иххэт сумын Бүрдэнэ баг, Алтанширээ сумын Тойг, Чулуунгишгэр, Хаяа багууд, Сайншанд сумын нийт нутаг хамрагдаж байна.

Харин Иххэт сумын Зүлэгт, Баян багууд, Өргөн сумын Сэнж, Сүмийн булаг багууд,  Мандах сумын Баянхошуу баг, Эрдэнэ сумын Еншөөв баг, Замын-Үүд сумын Жаргалант баг, Хатанбулаг сумын төвийн хэсгээр даац 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарлаа. Даланжаргалан сумын Өнгөт баг, Дэлгэрэх сумын нийт нутаг, Алтанширээ сумын Зараа баг, Сайхандулаан сумын Жаргалант, Улааншороот багууд, Мандах сумын Өехий, Сэрвэн баянхошуу багууд, Эрдэнэ сумын Дөрвөлж, Бүрдэнэ багууд, Улаанбадрах Сангийн далай,  Баянбогд багууд,  Хөвсгөл сумын Элстэй, Чулуут багууд, Хатанбулаг сумын Халив, Сулинхээр, Агаруут багуудад даац 1-3 дахин хэтэрсэн байна.

Энэ жил хур бороо элбэг, зуншлага сайн байсан зарим нутгаар даац хэтэрч гарсанд малын тоо их байгаа нь нөлөөлж байна.

Ийнхүү өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан аймаг, сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтанд эртнээс бэлтгэж, зудын эрсдэлийг тооцож ажиллах шаардлагатай байна.

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 ОНЫ 03 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-02 1970-01-01 54
2024 ОНЫ 03 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-22 1970-01-01 46
2024 ОНЫ 03 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-12 1970-01-01 43
2024 ОНЫ 02 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-07 1970-01-01 50
2024 ОНЫ 02 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-23 1970-01-01 116
2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-22 1970-01-01 48
2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-22 1970-01-01 45
2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-22 1970-01-01 44
2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-22 1970-01-01 44
2024 ОНЫ 02 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-22 1970-01-01 43
2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-21 1970-01-01 83
2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-12 1970-01-01 70
2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-02 1970-01-01 70
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2023-11-30-НЫ БАЙДЛААР) 2023-12-02 1970-01-01 73
2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-21 1970-01-01 90
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2023-11-10-НЫ БАЙДЛААР) 2023-11-13 1970-01-01 94
2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-11 1970-01-01 118
2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-09 1970-01-01 75
2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-10-21 1970-01-01 100
2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-10-11 1970-01-01 88
2023 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-10-01 1970-01-01 157
2023 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-09-22 1970-01-01 94
2023 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-09-12 1970-01-01 91
2023 ОНЫ 8 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-09-04 1970-01-01 144
2023 ОНЫ 8 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-08-22 1970-01-01 116
2023 ОНЫ 8 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-08-11 1970-01-01 113
2023 ОНЫ 7 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-08-01 1970-01-01 93
2023 ОНЫ 7 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-07-21 1970-01-01 541
2023 ОНЫ 7 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-07-11 1970-01-01 140
2023 ОНЫ 6 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-07-01 1970-01-01 176
2023 ОНЫ 6 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-06-22 1970-01-01 128
2023 ОНЫ 6 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-06-12 1970-01-01 179
2023 ОНЫ 5 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-06-05 1970-01-01 113
2023 ОНЫ 5 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-23 1970-01-01 157
2023 ОНЫ 5 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-12 1970-01-01 126
2023 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-01 1970-01-01 158
2023 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-21 1970-01-01 136
2023 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-11 1970-01-01 316
2022-2023 оны мал өвөлжилтийн цаг агаарын нөхцөлийн тойм 2023-04-05 1970-01-01 155
2023 ОНЫ 3 ДУГААР САРЫН сҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-01-21 1970-01-01 3008